Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргав”, “Б.Баттөмөр: Баялаг ашиглах зөв бодлогоо бид одоо ч олоогүй байна”, “Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтад царай таних төхөөрөмж туршина” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Мэдээлэл олж авч чаддаг байх нь соёл”, ““Салхитын мөнгөний орд”-ын гэх хэргийг энэ сарын 21-нд хэлэлцэх нь”, “Тахианы мах импортлогч аж ахуйн нэгжүүдийг шалгаж эхэллээ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Газрын наймаанаас эхтэй байгаль эхийн эсрэг гэмт хэрэг”, “Сар шинийн худалдан авалт 2-3 дахин буурчээ”, “Р.Дагва: Улаанбаатарт эдийн засгийн чөлөөт бүс байгуулж олон залууг ажил, орлоготой болгох ёстой” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Хуваалцах