Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 13-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 13-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Ерөнхийлөгч Х.Баттулга Цагаан сар тэмдэглэхгүй байх зарлиг гаргалаа”, “А.Ундраа: Эрсдэлийн менежмэнтийн талаар Засгийн газар тодорхой шийдвэр гаргах байх гэж найдаж байна”, “Б.Лхагважав: Эдийн засагч Ерөнхий сайд нараас бүрдсэн багийг У.Хүрэлсүх яаралтай бүрдүүлэх хэрэгтэй” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Хүүхэд хамгаалал гэж хий хоосон ярьсаар суух уу”, “Контент хэмээн дуугарч эхэлсэн нь сайн хэрэг”, “ТЦА-ынхан бяцхан охины амийг аврав” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Хүн зуудаг хоточ”, “Ө.Энхтүвшин: Коронавурусний тархалтын оргил үе цагаан сарын өдрүүдэд таарч болзошгүй гэсэн урьдчилсан тандалтыг эрдэмтэд хийсэн”, “Анхдагчид намаа тараахыг хүсээ юу” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.


















