Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 17-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 17-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Сангийн дэд сайд Х.Булгантуяагийнд өнжлөө”, “С.Даваасүрэн: Төр “Чи энэ ажлыг хий” гэж даалгасан бол тэр хүндээ ажиллах боломжийг олгох ёстой”, “О.Баасанхүү: Хадгаламжийн хүүг өгөхгүйгээр, зээлийн хүүг тэглэж болно” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Уханиас ирсэн иргэдийг эмнэлгээс гаргалаа”, “Өргөдөлд дарагдсан хууль буюу сонгуулиас өмнө Цэц хуралдах уу”, “Г.Жигжидсүрэн: Би кино урлаг байхад нь хүчин зүтгэж явсан” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Ж.Билэгсайхан: Нийтийн тээврийг цогцоор нь шинэчилснээр Улаанбаатарын түгжрэл дөрөв дахин буурна”, “Эрдэнэс тавантолгой”-н ТУЗ Үндсэн хуулиа мөрдөх эсэхээ өнөөдөр шийднэ”, “Олон улсын тоймч, сэтгүүлч Б.Дашзэвэг: Сайхан нэрийг чинь гутаана гэж дайрахаар нь би айчихсан юм” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Хуваалцах