Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 18-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 18-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Цагаан сарын баярыг настан буурлуудад хүндрэл, эрсдэл учруулах байдлаар тэмдэглэхгүй байхыг уриалж байна”, “Д.Ганхуяг: Хувийн хэвшлээ дэмжвэл Монгол Улс 10 жилийн дотор дэлхийн дундаж орлоготой орон болж хөгжинө”, ““Эрдэнэс-Таван толгой” ХК ногдол ашгаа тавдугаар сард багтаан олгож эхэлнэ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас "Цагаан сарыг ганц удаа өнжихөд алдах юмгүй", “Орон нутгийн авто замыг хаахаас өөр аргагүй”, "Монгол Улсын эдийн засаг 5.1 хувиар өсчээ" зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

“Зууны мэдээ”-сонины өнөөдрийн дугаарт “Залуу хүмүүсийн ажил үйлс бүтэмжтэй, үр ач дэлгэрэх сайн жил”, “Б.Мөнхбат: Монгол гэсэн үндэсний онцлогтой, ардчилсан улс болж төлөвшөөсэй гэж хүсдэг”, “Хулгана жилийн өнгө зурхайд ингэж буужээ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Хуваалцах