Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 21-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 21-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга саальчин, улсын аварга фермер, улсын аварга тариаланч хамт олон, улсын аварга тариаланчдын нэрс тодорлоо”, “О.Батнасан: Энэ байдал удаан үргэлжилбэл төрөөс аж ахуй эрхлэгчдийг дэмжсэн бодлого гаргах нь зүйтэй”, “Талийгаач Болормаагийн аав Сүхээ: Орой хуралтай гээд гарсан хүүхдээ маргааш нь нас барсан байхад нь оллоо” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаараас "Манайхан 1072 хувьцааг айлд тавьсан хонь шигээ л ойлгоод байна даа”, “Сар шинийн өдрүүдэд улс, хот хоорондын тээврийн хөдөлгөөнийг зогсооно”, “Б.Тулга: Сонгуульд ИЗНН-тай эвсэж орох асуудлыг хэлэлцэж байна" зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ”-сонины өнөөдрийн дугаарт “Хэргийн сэжигтэн үү, хэн нэгний барьцааны хүн үү?!”, “Ц.Хэнмэдэх: Цагаан сар бол монголчуудын энх мэндийн баяр”, “Гар утасны хаягдалд сануулга өгсөн Олимпын медаль” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.


















