Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 18-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 18-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Тоггүй гэр хорооллынхон лаа, гар утас, аккумлятороор гэрэл гаргаж амьдарч байна”, “Э.Эрдэнэбаатар: Сэрэмжлүүлэх самбар байсаар байтал иргэд үл тоомсорлон ус руу ордог”, “Таксины жолооч Т.Наранбаатар: Хүүхэд гарч ирээд, хоёр гараараа бариад авахад нүдний нулимс урсаж байсан” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Эрүүл мэнд, боловсролын салбарын ирэх дөрвөн жилийн “зурхай””, “Урлаг улстөрчдийн зэвсэг биш”, “Батлагдсан даруйдаа “мартагдсан” захирамж” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Хулан адуу 65 жилийн дараа тал хээрт эргэн ирлээ”, “Э.Оюунболдын цолыг хурааж, Н.Батсуурьт Даян аварга цол олгохоор болов”, “Монгол Улсын Аварга С.Мөнхбат: Үзэгчгүй наадам бол наадам биш, зурагтаар гарах үзүүлбэр юм” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Хуваалцах