Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу долоодугаар сарын 1-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу долоодугаар сарын 1-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “УИХ-ын анхдугаар чуулган хуралдлаа”, “Х.Баттулга: Эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай туулахад экспортын орлого бидэнд тусална”, “Пиррийн ялалт” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Бурууг бухах аргагүй, буулгатай мэт зүтгэх цаг эхэллээ, эрх баригчид аа”, “Сэтгэлийн бохирдол”, “Зуслан, кинотеатр, шашны байгууллагуудыг шат дараатай нээнэ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “О.Баасанбаяр: Монголд шинэ бизнес эхлүүлж байна”, “Сайжруулсан түлшний хоёр дахь үйлдвэр энэ сард ашиглалтад орно”, “Шинэ парламентад хаягласан төрийн тэргүүний онцлох эшлэлүүд” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Хуваалцах