Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу долоодугаар сарын 8-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу долоодугаар сарын 8-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт "Б.Пүрэвдорж: УИХ-ын чуулган дээр микрофоныг минь хаах бүрт би ялж байна гэсэн үг”, “Улсын Их дэлгүүрийн нэг, хоёрдугаар давхар хэвийн ажиллаж эхэллээ”, “Шүүхээс С.Баярцогт, Б.Бямбасайхан, Да.Ганболд нарыг батлан даалтад гаргах шийдвэр гаргажээ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас ““Давхар дээл”-ийг хязгаарлаж, яамнаас нь сайд тодруулсан томилгоо”, “Ургамлын нөөцөд заналхийлсэн бэлчээрийн доройтол”, “Баян-Өлгий аймагт 34 хүнийг тусгаарлав” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт "Т.Ням-Очир: Бүх хүүхдийн сурах бичгийг түрээсийн журмаар хангана”, “Учиг хатгах болгондоо ухаанаа шингээдэг учиртай”, “Бөхчүүдийн бэлтгэл ханажээ" зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Хуваалцах