Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу наймдугаар сарын 4-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу наймдугаар сарын 4-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Цар тахлын үед хэрхэн хичээллэх нарийн хуваарилалт энэ сарын 20-нд тодорхой болно”, “Г.Ёндон: Экспортын тээвэрлэлтийг нэмэгдүүлж, эдийн засагт үүссэн хүндрэл бэрхшээлийг даван туулах зорилттой ажиллаж байна”, “Манай улсад 13-хан мянган төрийн албан хаагч байхад уг нь болох юм” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Албадлагаар бус, аргадаж бууруулах хүү”, “Дэлгэцийн цаадах гаж донтнууд өсвөр насныхныг “онилжээ””, “Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийг гурван жилээр сунгажээ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Нэгдүгээр ангийнхны бүртгэл эхэллээ”, “Төрийн албаны тухай хуулийн онцлох заалтууд”, “Алтны үнэ 2000 долларт хүрвэл юу болох вэ?” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.


















