Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу наймдугаар сарын 12-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу наймдугаар сарын 12-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Р.Шинэгэрэл: Оны эцэст төсвийн алдагдал таван их наядыг давж мэднэ”, “Н.Учрал: Их, дээд сургуулийн цахим сургалтыг нэгдсэн системд оруулах шаардлагатай”, “Өнгөрсөн жилийн Төв аймгийн наадамд түрүүлсэн Д.Батсүх допинг хэрэглэжээ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг дээр дооргүй замхаруулж байна”, “Сүүлийн 11 хоногт коронавирус илрээгүй”, “Луут хотын туурийг хамгаалалтад авна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Хүйтний хөндийн доройтол Хурхад бүү давтагдаасай”, “С.Баясгалан: Хэнтий аймагт бүтээн байгуулалтын ажил дөнгөж эхэлж байна”, “Үндэсний мөнгөн тэмдэгтийг хамгаалах аян эхэллээ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Хуваалцах