Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу наймдугаар сарын 13-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу наймдугаар сарын 13-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Нүүрснээс бусад эрдсийн салбарт эерэг өөрчлөлтүүд гарч байна”, “Д.Мөнх-Эрдэнэ: Ял тохиролцох нь авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлж болзошгүй гэдэг нь сая харагдлаа”, “Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн төсөлд дундаж давхаргыг тэлэх талаар дурджээ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Зарим хохирогчийг эх оронд нь авчирлаа”, “Зургаан хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарав”, “Ховд аймагт тарваган тахлаар нэг хүн нас барсан” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Иргэдийн төлөөлөгчдийг эгүүлэн татдаг болно”, “Статистикч сайд”, “Иргэдийн мэдэх эрхийн төлөө сэтгүүлч эрсдэлтэй зам туулдаг” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.


















