Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу наймдугаар сарын 20-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу наймдугаар сарын 20-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Дампуурах эрсдэлтэй банк байхгүй, бүгд хэвийн ажиллаж байгаа гэв”, “Б.Бейсен: Үндэстэн ястны хооронд яс хаяж, буруу мэдээлэл тарааж байна”, “Нийтийн тээврийн паркийг 21 тэрбум орчим төгрөгөөр шинэчилнэ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “АН ялсан ч Ардын намын дарга “томилно””, “Үйлдвэрлэлийн “но” буюу доголдсон хяналт”, “Бүх нийтээрээ НӨАТ-ын баримт олгодог болох нь” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Алтан говийн минь уянга хөглөсөн Анандын Байгалмаа”, “Хайчилбар бол бүх зургийн суурь”, “Хүйтний хөндийн доройтол Хурхад бүү давтагдаасай-3” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Хуваалцах