Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу наймдугаар сарын 24-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу наймдугаар сарын 24-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Ажилдаа чин сэтгэлээ шингээсэн “Kind baby” брэндийн нинжин сэтгэлтнүүд”, “Б.Хаш-Эрдэнэ: Төр бизнест хэт их оролцож байна, сүүлдээ бүр нэр хүндэд нь халдаад эхэллээ”, “Г.Олдохзаяа: Бид хүүхдүүддээ роботыг прораммчилж, дэлхийд өрсөлдөх “шинэ гарц”-ыг нээнэ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “А.Нота: Бидний мөрөөдлийг залуу эмч нар биелүүлсэн”, “Эрх хамгаалдаггүй “эзэнгүй айл””, “Коронавирусийн халдвар авсан хүмүүсийн 96.6 хувь нь эдгэрчээ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Намууд орон нутгийн сонгуульд нэгдэж оролцох уу”, “Тагнуулын хурандаа Б.Зинамидар”, “Л.Баттүвшин: Тархи судлалын үндэсний мэргэжилтнүүд хэрэгтэй байна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.


















