Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 4-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 4-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Энэ жил монголчууд гурил, төмсөө дотоодоосоо бүрэн хангана”, “Ч.Ундрам: Үндэсний аюулгүй байдлаа бодож, Үндэсний хөтөлбөрөө хэрэгжүүлэх хэрэгтэй”, “Оюутнууд өндөр хурдны интернэтээр хангагдсан тул хичээлээ хийх боломжтой болсон гэв” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Хөдөлмөрөөс хойш суугчдыг хүнсний талоноор тэжээсээр байх уу”, “Хөрөнгийн захын шинэ нунтагтай “цэвэрлэгээ””, “Тарваганы тулам тээвэрлэвэл 600-700 мянган төгрөгийн торгуультай” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Барилгын салбарын мэргэшсэн сайд”, “В.Үнэнбат: Ирэх өдрүүдэд цаг агаар сайхан байвал ургац хурааж эхэлнэ”, ““Найрагчийн мөрөөр” баримтат кино үзэгчдэд хүрнэ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.


















