Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 14-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 14-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт "Монголын газар тариалангийн зүг заагч Б.Доржийнх”, “Д.Цогтбаатар: Мэдээллийн технологийн гарааны бизнес эрхлэгчдэд эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулж өгөх ёстой”, “Нийтлэлч Аанхаа: Өглөө тэтгэвэр буусан өдөр мөнгөгүй” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас "Хувьсах зардлыг чанартай нь уялдуулан олгоё”, “Дарханы чиглэлийн замын дийлэнхийг энэ намар нээхээр төлөвлөж байна”, “Т.Нармандах: 5000 гаруй иргэн сонгогчдын нэрийн жагсаалт дахь мэдээлэлтэйгээ танилцсан”, “Атар газарт 10 сая мод тарихад 20 жил зарцуулжээ" зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт ""ЗМ"-ний лавлах: Төрийн түшээдтэй ингэж холбогдоорой", “Босоо бичигт бидний гүн ухаан бий, хэрхэвч салж болохгүй”, "Д.Уранбилэг: Өв соёлоо дээдэлдэг бүтээлч монгол хүүхэд олон байх тусам улс хөгжинө" зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.


















