Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 23-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 23-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Нийтийн тээврийг үнэгүй болгох нь дээр юм байна", "Д.Өнөрболор: Манай улс дэлхийн 164 оронтой нэн тааламжтай худалдаа хийх боломжтой ч ашиглаж чадахгүй байна", "Солонгосыг дайлсан нь” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Хүүхдүүдээ хамгаалъя, худалдаа эрхлэгчдээ ч дэмжье", "Шинжлэх ухааны салбар царцаж, хүрээлэнгүүдийн үйл ажиллагаа доголдов", "Б.Энхбаяр: Улстөрч, шүүгч хоёр протокол хөтлөхгүйгээр уулзвал аль алиныг нь албаны бүрэн эрхээ хэтрүүлсэн гэж үзэх ёстой", "Зэсээс хоёр дахин илүү үнэтэй гянтболдоо “гүйлгэж” чадах уу” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Н.Ганхуяг: Найруулагч маань анхнаасаа тайз биш хувцсаараа тоглох шийдлийг сонгосон", "Зам засварын тендерийг өвөл зарладаг болгоё” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Хуваалцах