Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 24-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 24-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Кирсан Николаевич Илюмжинов: Монгол Улс ганц Хятад гэлтгүй ОХУ руу ч эрчим хүчээ нийлүүлэх бүрэн боломж бий", "Ж.Дэлгэрсайхан: Монголбанкны гадаад санхүүжилтийнх нь 80 гаруй хувь БНХАУ-тай хамааралтай байна", "Б.Эрдэнэмөнх: Барилдсан бөхийн давааг хүчингүй болгох эрх хэмжээ баяр наадмыг зохион байгуулах хорооных биш, бөхийн салбар хорооны асуудал” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Хадгалах зоорины дутагдалтай ногооны "зах"”, "Ундуй сундуй Улаанбаатар", "Говийн бүсэд барьж буй хоёр төмөр замыг холбох нь” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Э.Мөнх-Очир: Биндэр сум бол Монгол төрийн голомт болсон түүхэн газар", ""Хубилай хаан ба Монгол жанжид" үзэсгэлэн", ""Ганган дагшаа" концертоо тоглоно” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.


















