Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу аравдугаар сарын 2-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу аравдугаар сарын 2-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “С.Чулуун: Дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд сонгодог урлаг, үндэсний урлагаараа өрсөлдөх чадамжийг бий болгоно", "Х.Баттулга: Бидэнд орлого, маш их орлого хэрэгтэй байна", "Г.Занданшатар: Шүүх сахилга хариуцлагын хороотой болсноор ҮАБЗ-өөс хяналт тавих шаардлагагүй болно" зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Нийслэлийн Засаг даргаар хэнийг томилох вэ”, “Дарлагдаж, доройтсон Хөвсгөл”, “Тэвчээрийн хязгаарыг давсан тэг зогсолт”, “Төр, төрсөн эхдээ гологдсон хүү” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Цээлийн намар", "Р.Тамир: Үндэсний онцлогтой монгол волейбол гэж байх ёстой", "Түгжрэл бол агуу бүтээн байгуулалт мөн!” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Хуваалцах