Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу аравдугаар сарын 9-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу аравдугаар сарын 9-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Ерөнхийлөгч Х.Баттулга: Монголын говийг төмөр замжуулснаар шинэ амьдрал, хөгжил дэвшил эхэлнэ..", "Том компаниудыг олон нийтийн болгох нь зүйтэй", "Шаргын говьд Б.Болдсайхан эмчийг хагас өдөр хүлээж есөн сартай хүүгээ оношлуулсан малчин эмэгтэйн яриаг хүргэе” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Халдашгүй эрхэд халдсан царай таних технологи”, “Хөсөр хаягдсан нийтийн эрх ашиг”, “Хүнс үйлдвэрлэгчдээс чанар нэхэж, хөнгөлөлт үзүүлье” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Монгол Улс цахим үндэстэн болоход бэлэн үү?", "Криптовалютын биржийг Монголд байгуулъя", “Би монгол бичгийн багш” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.


















