Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу аравдугаар сарын 29-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу аравдугаар сарын 29-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Хүүхдийн эрхийг зөрчсөн эцэг, эхэд хуулийн хариуцлага тооцъё”, “ Эр цэргийн алба эмнэлэг болоход ойрхон байна”, “Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын гомдлыг өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэнэ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Б.Эрдэнэбулган: Хөхний хорт хавдрыг соруулах аргаар эмчилж байна", "Н.Ууганбаяр: Хөрөнгө оруулагч нэрээр тэрбум төгрөгийн татвараас зугтсан", "Таван дүүрэг, долоон аймгийн Засаг дарга тодорчээ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Б.Дөлгөөн: Бүх хүний шүд өвдөж байхад хэн ч урьдчилан сэргийлэх талаар ярихгүй юм, “Монгол Улс, БНХАУ худалдааны татвараа харилцан бууруулахаар төлөвлөжээ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Хуваалцах