Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 3-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 3-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Даваагүй бөх даян аварга болж, дараа жил Э.Оюунболд “даагаа нэхэх”-ээр боллоо”, “Н.Энхтайван: Монгол Улсын гурав дахь хөрш Солонгос улстай бид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлнэ”, “Ч.Отгочулуу: Манай улсын төсөв хэдэн зальтай улстөрчийн эрх мэдлээ хадгалж үлдэх хэрэгсэл болчихсон” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Хяналтаас алдуурсан “тэсрэх бөмбөг””, “Өр, зээлтэйгээр гэр бүл цуцлуулахдаа тултал бүү маргалд”, “Воны ханш нэг сарын дотор дөрвөн хувиар өслөө” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Н.Энхтайван: Хоёр хөршөөс ШХАБ-д элсэх санал тавьсан”, “Оюутны V наадам эхэллээ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Хуваалцах