Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 4-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 4-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Я.Содбаатар: Хүн амын нэг хувьд “Ковид-19” тархвал хэрхэн ажиллах стратеги төлөвлөгөө баталж, практик дtэр шалгасан”, “Т.Мөнхсайхан: Монголд эмчлэгдэх боломжгүй өвчнийг гадаадад биш, эх орондоо эмчлэх боломж байна”, “Ерөнхий сайд асан Шаравын Гунгаадорж: Залуу минь та, хүний тухай миний бодлыг уншаасай” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Бусдын хүүхдийг дүрэмгүй асардаг үйлчилгээ”, “Хиймэл далангийн усанд мөнгөлөг хэлтэг олноороо боогджээ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “8000 хүүхдэд нэг хүүхдийн эрхийн байцаагч хүрэлцэхгүй”, “Өвлийн дугуйны үнэ өмнөх жилийнхээс өссөн байна”, “Академич Ш.Болд: Бидний өвөг дээдэс Их Монгол улсын үеэс анагаах ухааны ном, судрыг бичиж үлдээжээ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Хуваалцах