Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 10-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 10-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Б.Мягмаржав: Урьдчилан сэргийлэх шалгалтын үр дүнд гал түймрийн дуудлага эрс багассан”, “Г.Амартүвшин: Арилжааны банкууд бага хүүтэй эх үүсвэр авч харилцагч бизнесүүдээ санхүүжүүлээд явах боломж бий”, “Шинжлэх ухаан хэрэглээнд зориулагдсан гэдгийг манай эрдэмтэд мэддэг үү?” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Хоригийн дараах хууль санаачлах эрх”, “Төсөв цавчих төлөвлөгөө биелэх үү”, “Багш нарын ур чадвар сургалтын хөтөлбөрийн хурдыг гүйцэхгүй байна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Амьд ямаа арьснаасаа хямд боллоо”, “Төсвийн захирагчид хэдэн төгрөгийн орлого төвлөрүүлэх вэ”, “П.Дашдаваа: Орон сууцны лифт байнга эвдэрдэг бол гомдол гаргаарай” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.


















