Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 4-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 4-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Хэнтий аймгийн Батширээт сумын Засаг дарга Г.Гансүх: Иргэд шинжилгээний хариугаа хүлээж байхдаа халдвар аваад нутаг буцах эрсдэлтэй байна”, “Б.Пүрэвдорж: Дотроо хэт сүржигнэх тусам уул уурхайгаас хамааралтай манай улсын хувьд нүүрсээ гаргах боломжууд хаагдах эрсдэлтэй”, “Таны амь насны төлөө төрийн хийх юманд хязгаар бий” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт “Д.Сумъяабазарыг дүгнэж, суудлыг нь дүүргэх нөхөн сонгууль”, “Орон нутгийг зорих гэсэн иргэд дугаарласаар байна”, “Коронавирус тусахгүй байснаар 4000 ам.доллар хэмнэнэ”, “С.Баярцогт, Д.Ганболд тэргүүтэй таван хүний давж заалдах гомдлыг хэлэлцлээ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаараас “Н.Ялалт: Би жүжигчин мэргэжилдээ тангараг өргөсөн хүн”, “5 асуулт, 10 хариулт”, “Онлайн парламентын олон улсын туршлага” нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Хуваалцах