Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 10-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 10-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра: Хүмүүс хаана ч байсан хариуцлага, ил тод байдал, ёс суртахуунтай байвал дэлхий ертөнц сайхан болно”, “Дарь.Сүхбаатар "Ардчилсан хувьсгалын үйл хэргийг хэн ч, хэзээ ч мартаж болохгүй”, “Бүгдээрээ хождог уралдаан” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт ““Жи-тайм”-ын Э.Оюунчимэг учруулсан хохирлоо М.Мараттай хувааж төлнө”, “Ч.Лхагваа: Боксын спортыг төрсөн нутагтаа хөгжүүлэхээр зорьсон”, “Шалгуур хангасан бүх бичил төслийг санхүүжүүлэхээр ажиллаж байна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаараас “Т.Ням-Очир: Теле хичээлд СӨБ 69, ЕБС 73 хувьтай хамрагдаж байна”, “Засгийн газар онцгой үеийн эрсдэлийн сан үүсгэх хэрэгтэй”, “Г.Мөнх-Эрдэнэ: Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах сан байгуулагдсан”, “Авлигын эсрэг олон улсын цахим хуралд 15 орон оролцлоо” нийтлэл, мэдээллийг онцолж байна.


















