Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 18-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 18-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Рио Тинто: Гүний уурхайн бүтээн байгуулалтад нийтдээ 6.75 тэрбум ам.доллар зарцуулна”, “Л.Халтар: Замын-Үүд халдвар тархсан бүс болчихсон учраас Хятадын талаас болгоомжтой хандаж байна. Үүнийг бид хүндэтгэж үзэх ёстой” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас ““Оюутолгой”-г дансанд байршуулах биш, “ходоод”-доо шингээх нь ашигтай”, “10 аймаг, 100 сумтай болоход бэлэн үү”, “Галаар “наадсан” шийдвэр” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ”сонины өнөөдрийн дугаарт “Хөл хориог далимдуулан хэвшүүлэх соёл олон байна”, “Ц.Даваасүрэн: Сэтгэл гаргавал хэдхэн жилд л хөгжилтэй улс болно”, “Г.Дашчанрав: “2 Даш” цомог хийх болсон нь учиртай” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.


















