Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 24-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 24-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Цар тахал Монголын эдийн засагт яаж нөлөөлөв?”, “С.Ламбаа: Вакцинд зориулсан мөнгийг улсын төсөвт тусгачихсан бол богино хугацаанд оруулж ирэх боломж байсан”, “Монгол “хүн” яаж бүтсэн бэ?” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт “Шимэгчдэд бариулсан ХСҮТ амь тавьж байна”, “Б.Ууганбаяр: Нөхцөл байдал илүү хүндэрвэл Засгийн газрын нууц тогтоолоор баталсан журам, төлөвлөгөөний дагуу ажиллана”, “Б.Болдбаатар: Муу зуршлаасаа салж, спортдоо эргэн ирсэн” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаараас “Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах сан байгуулна”, “Н.Даваадорж: Шударга, цэвэр өрсөлдөөнийг хүсч байна”, “50 хэм хүртэл хүйтэрч болзошгүйг анхаарууллаа” зэрэг нийтлэл, мэдээллийг онцолж байна.


















