Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 19-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 19-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “С.Энхболд: Коронавирусийн эсрэг энэ вакциныг заавал хийлгэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна”, “Д.Ангар: 10 их наядын төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд Төв банкны үнэт цаасны хүүг бууруулах ёстой”, “Б.Пүрэвсүрэн: Мэдээллийн дутагдал үүссэн энэ үед нэг сувгаар мэдээлэл өгнө гэж байгаа нь гал дээр тос нэмсэн үйлдэл” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаар “Хөрөнгийн зах руу чиглэсэн мөнгөний урсгал”, “Хий эргэж, хойш ухарсан жилүүд үргэлжлэх нь”, ““Эйч Кэй Би интернэйшнл холдинг”-ийг эрэн сурвалжлах уу” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаараас “Гайана улсын бодлогоос бид юу сурах вэ”, “Ж.Оюунбилэг: Нэгэнт зөвшөөрөгдсөн вакциныг шинжлээд, туршаад суувал цаг алдана”, “Ц.Цэлхагарав: Монголын хүрлийн үеийн судалгаа хөгжлийн цоо шинэ шатанд хүрээд байна” зэрэг нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Хуваалцах