Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 23-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 23-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “БНЭУ-ын Элчин сайд М.П.Сингх: Энэтхэгийг “Дэлхийн эмийн сан” гэж нэрлэж эхэлсэн”, “З.Энхболд: Тэр битгий хэл, төрийн тэргүүн асан Намбарын Энхбаяр ч 2021 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаар “Коронавирусийн эсрэг дархлаажуулалтыг эхлүүлэх боломж бүрдлээ, “АИ-92 шатахууны үнийг онилсон тактик”, “Х.Кобаяаши: Монголчууд Японд үнэхээр элэгтэйг илүү ихээр мэдэрч байна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаараас “Д.Гүн-Үйлс: Бид тоогоор цөөн боловч үзэл санаагаар том үндэстэн”, “Монгол Улсад COVID-19-ийн эсрэг вакцинжуулалт өнөөдөр эхэлнэ”, “А.Эсмэдэх: Аймагт аялал жуулчлалын чиглэлээр 10 хүрэхгүй хүн сурч байна” зэрэг нийтлэл, мэдээллийг онцолж байна.


















