Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 25-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 25-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Ч.Ганхуяг: Өнгөрсөн 30 жилд луйварчид урдуур орж хувьцааг нь үнэгүйдүүлж, олон нийтийн итгэлийг алдсан байдлыг би эцэслэж байна”, “Ө.Ганзориг: Ах нарын 30 жилийн туршид бүтээсэн зэрлэг капитализмыг засах боломж нь бидний үед байна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаар ““Хаяж” болохгүй халдвар хамгааллын дэглэм”, “Л.Оюун-Эрдэнээс алсарсан намын даргын суудал ба МАН дахь бүлэглэлүүдийн зодоон”, “Д.Дашнамжил: Өөрийнхөө төлөө юу хийнэ, амьдрал түүгээр чинь шагнадаг” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаараас “Орон нутагт хичээл ирэх сарын 1-нээс эхэлнэ. Харин Нийслэлд...”, “Г.Ганзориг: Ард коины ханш одоогоор үнэ унах хандлага ажиглагдахгүй байна”, “Зөгий хүний нүдийг хатгасны дараа юу болдог вэ?” зэрэг нийтлэл, мэдээллийг онцолж байна.


















