Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 26-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 26-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Хуульч Ч.Өнөрбаяр: Хэрэв нэр бүхий шүүгчид ёс зүйн дүрмээ зөрчсөн бол тэдэнд хариуцлага тооцох ёстой”, “Элсэлтийн ерөнхий шалгалтыг танхимаар судалсан хичээлийн агуулгаар авна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаар “Хөл хорионы үеийн төгсөгчдийн хөөрхийлөлтэй ирээдүй”, “Иргэн Х.Баттулгын эргэн дэвших эрх тойрсон маргаан”, ““Ханталст”-ын захиралд дөрвөн хүүхдийн амь болгоомжгүйгээр хохироосон гэж ял төлөвлөжээ”, “Ж.Хунан: Цахим орчинд хүний эрхийг хамгаалах шаардлагатай болж байна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаараас ““Шилээ дахин амьдруулъя” санаачлагыг эхлүүлжээ”, “Ард коины 53.6 хувь нь ардын 21 компанид, 37.7 хувь нь хувь хүмүүст , 6.6 хувь нь нөөцөд нь бий”, “Б.Хангал: “Дэлхийн эмч нарын өдөр”-өөр цагаан нөмрөгт баатруудаа магтан дуулна”, “Сонгодог галерей: Татвар хураагч” зэрэг нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Хуваалцах