Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу гуравдугаар сарын 10-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу гуравдугаар сарын 10-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “А.Гансүх: Над руу дайрах гээд ҮАБЗ-ийн үйл ажиллагаа руу орж, ажлаа хийж байгаа хүмүүсийг гүтгэх хэрэггүй”, “Н.Наранбаатар: Цар тахлын үед эдийн засгаа дэмжих, иргэдээ ажилтай, орлоготой байлгахад анхаарсан төсөв болсон” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаар “Зүсээ хувиргасан 100 саяын дэнчин буюу мөнгөн босготой АН”, “Өгий нуурын бохирдол туйлдаа хүрчээ”, “З.Ган-Очир: “Рио тинто” монголчуудын алдарсан итгэлийг буцааж авахын тулд ажиллах ёстой” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаараас “АН-ын даргын дүрэмгүй сунгаа эхэллээ”, “Д.Гантулга: Оюутолгойн гэрээг сайжруулах тооцоолол чухал”, “Гэрээсээ гаралгүйгээр олон орноор аялах боломжтой боллоо”, “АӨСҮТ харшлын сорил шинжилгээг хоёр төрлийн аргаар хийдэг” зэрэг нийтлэл, мэдээллийг онцолж байна.


















