Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу гуравдугаар сарын 12-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу гуравдугаар сарын 12-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “С.Эрдэнэ: Аливаа албан тушаал, эрх мэдлийг өгч чаддаг, авч чаддаг байх ёстой”, “Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг дэнслэхээс өмнө Цэцийн гишүүдийг томилох уу”, “Ажил дүгнэдэг арга барилаа өөрчилье”, “Эрүүл аж төрж дадвал эмчилгээнд бага мөнгө зарцуулна”, “Ч.Түмэннасан: Уушгины тахлын голомтод гурван удаа ажиллаж байлаа” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Юн Сок Хён: Монгол Улсад Төв банкнаас дэндүү ихийг шаардах хандлага ажиглагдаж байна”, “ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргыг УИХ томилдог болъё”, “Эдийн засгийн “маск”-ийг тайллаа” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















