Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу гуравдугаар сарын 18-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу гуравдугаар сарын 18-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Ч.Ундрам: Насан туршийн боловсролын асуудал учраас зуны амралтыг богиносгоё гэж ярьж байгаа”, “Цагаа түлхэж, цаг нөхнө”, “Завхан аймгийн Шилүүстэй сумын халдварын голомтод ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн эмч Ч.Гантуул: Сумын иргэд сандарч байсан ч өвчтөнүүд эхнээсээ эдгэрсэн болохоор сэтгэл нь уужирсан” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Баянзүрхийн 26 дугаар хороонд тогтоосон гэнэтийн хөл хорио иргэдийг бухимдуулж, жагсахад хүргэв”, “Я.Чойжамц: Монголын цэргийн талаарх хамгийн эртний мэдээ нь 5000 жилийн өмнөх үетэй холбогддог”, “Шинэ сайдын “нэхэл” ба шинжлэх ухааны салбарынхны унтууцал” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Б.Баярмагнай: Цэргийн алба хаах нөхцөл бололцоог өнөө цагийн өнгө төрхөд нийцүүлнэ”, “Э.Анар: Виртуал ханшийн өөрчлөлт, цахим халдлагын эрсдэлийг шинэ хуулиар зохицуулахгүй”, “Баярлалаа, хурандаа” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Хуваалцах