Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу гуравдугаар сарын 30-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу гуравдугаар сарын 30-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Цар тахлын эрсдэлийг бууруулж чадвал Монголын эдийн засгийн өсөлт зургаан хувийг давах боломжтой”, “О.Цогтгэрэл: АН үзэл баримтлалдаа бат зогсдог, гишүүдийнхээ оролцоог хангасан нам болно”, “Ц.Оюундарь: Ардчилсан намын даргаар Майнбаярын Тулгат сонгогдсон” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Түүхий ноолуураа үнэд хүргэхэд түмний оролцоо хэрэгтэй”, “Хоёр сар, хоёр дахь хөл хорио”, “Э.Цоморлиг: 2021 он бол дотоодын жуулчид эх орондоо хөрөнгө оруулах жил” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Аймгийн арслан Г.Ганбаатар: Улсын цолыг санаснаараа авчихдаг юм биш”, “Г.Дугаржав: Би биш бол чи хийхгүй гэсэн эрх ашиг Казиногийн хуулийг унагаж ирсэн”, “АН хоёр дарга тодрууллаа, дээд шүүх эцэслэнэ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Хуваалцах