Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу гуравдугаар сарын 31-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу гуравдугаар сарын 31-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал Г.Батбаатар: Дөрөвдүгээр сарын 1-нээс АШУҮИС-ийн лабораторид шүлснээс коронавирус илрүүлэх шинжилгээг үнэ төлбөргүй хийж эхэлнэ”, “Н.Ганибал: Эрүүл мэндийн ажилтнуудын илүү цагийн мөнгийг хуульд заасан хэмжээгээр бүрэн олгох ёстой”, “Солонгостой ах дүү болж болох юм” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Төрийн өмчит компаниудын өрийн бэсрэг анализ”, “Цэц тойрсон маргаан буюу буланд шахагдсан Ерөнхийлөгч”, “Э.Амарзаяа: Байгаль хамгаалагчдынхаа үйл хэргийг тасалдуулахгүй юм сан гэж чин сэтгэлээсээ хичээдэг”, “Н.Хүрэлбаатар: Танах, тараах биш, хөгжлийн төлөө хамтран ажиллана” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Хандлагаа өөрчилье: Тархины саатай гэдэг нь оюуны бэрхшээлтэй гэсэн үг огтхон ч биш”, “Тан, Сүн улсын сор бүтээлүүдийг Монголчуудад өргөн барилаа”, “АН-д Р.Амаржаргал л байна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Хуваалцах