Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 27-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 27-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Ж.Батбаатар: Тэд гомдох эрхгүй”, “Т.Жамбалцэрэн: Хөдөө аж ахуйн салбарт хөнгөлөлттэй зээлийг олгож эхэлнэ”, “МАН тарж, АН хоёр хуваагдаж, МАХН нэгдэж, ХҮН нэр дэвшигчдээсээ болж тарчихгүй бол сонгууль болно” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Хуурайшилтын “заналхийлэл”, ““Монгол цэргийн нэгдсэн холбоо”-г татан буулгая”, “УОК дахиад л асуудал дагууллаа” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Б.Түмэндэмбэрэл: Улсын наадмын үзүүр түрүүнд үлдэх сэн гэсэн мөрөөдөлтэй явдаг”, “Энэтхэг цар тахлын “цунами”-д өртлөө”, “Машинаа "хөл хорьсон" Монгол” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















