Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу тавдугаар сарын 5-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу тавдугаар сарын 5-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Ж.Дорж: Тариалан эрхлэлт баруун, төвийн бүсээр тааламжтай, зүүн бүсэд хүндрэх төлөвтэй байна”, “Ц.Мөнхцэцэг: Улс орны засгийн газрууд цар тахлаас сургамж авч, илүү шударга, хүнлэг нийгмийг бий болгох ёстой”, “Зураг, зодоон хоёрыг холоос харж бай гэж Аглуу хэлсэн” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Уул уурхайн өгөөжийн засаглал”, “Харуулын даргадаа цохиулсан гэж мэдүүлсэн ч шарх сорвигүй байжээ”, “Доройтсон бэлчээр, шимгүй өвс, тэвээрэггүй мал”, “Б.Ганзориг: Нийт сүргийн 0.01-1.2 хувь нь өвчтэй байсан нь бид харьцангуй эрүүл малтай гэсэн үг” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Б.Жавхлан: 10 их наядын цогц төлөвлөгөөний үр дүн эхнээсээ гарч байна”, “Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүхийг дэмжиж оролцох тогтоол баталлаа”, “Эдийн засгийн сэргэлт хурдацтай байна”, “Замын насжилт, ашиглалтаас хамаарч засварын ажил өөр байдаг”” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















