Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу тавдугаар сарын 7-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу тавдугаар сарын 7-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “С.Эрдэнэ: Ардчиллыг хамгаалах цаг үе ирчихээд байгаа учраас би өөрийнхөө нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид дэвшүүлэхийг зөвшөөрсөн”, “В.Баярмаа: Хөдөлмөрийн чадвараа алдахад хүргэж байгаа 10 өвчний тав нь сэтгэцийн эмгэг байна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаараас “Ерөнхийлөгчийн сонгуулиас юу ч хүлээх хэрэггүй”, “Д.Бүжинлхам: Өөрсдөө л болж байвал бусад нь алуулж байсан ч хамаагүй юу”, "Туркойз Хилл" Арбитрын маргаанд хариуцагчаар оролцохоос татгалзав” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “АН-ын талцал Аюулгүйн зөвлөлийг “хагалав””, “Тавдугаар сарын гэнэтийн хүйтрэлтийн дараа үрээ суулгавал хайрагдахгүй”, “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэх цаг нь болсон” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















