Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу тавдугаар сарын 10-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу тавдугаар сарын 10-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “О.Амарцэнгэл: Малын сүүгээр өндөр чанартай хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой”, “Д.Ганбат "Нэг нам, нэг хүний дарангуйлал руу өдөр өдрөөр ойртож байна”, “Ковидын бидэнд үлдээж байгаа сургамж” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг Дээд шүүх дахин хэлэлцэхээр товлов”, “Эдийн засаг V хэлбэрээр өсөх үү”, “Л.Оюун-Эрдэнэ 100 хоногт юу амжуулав” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Л.Оюун-Эрдэнэ Засаг тэргүүлээд 100 хонов, юу болов?!”, “С.Дашзэвэг: Монгол цэрэг үүрэг гүйцэтгэлээрээ өөрсдийгөө дархалж чадсан”, “Өрийн дэвтэр зузаарсаар...”, “Далай ламын даалгавартай ирсэн гэгээнтэн” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Хуваалцах