Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 11-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 11-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайхан: Хүдрээ боловсруулаад үйлдвэрлэдэг болчихвол төмөр зам барихад зарцуулж буй мөнгө хөрөнгө дотооддоо бүрэн үлдэх боломжтой”, “Б.Лхагважав: У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болчихлоо, одоо МАН-ын зовлон эхэлж байна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Сонголтгүй сонгуулийн өрсөлдөгчгүй ялагч”, “Нууруудын хөндийн “амь” тасарчээ”, “Цар тахлын тархалт эрс ихсэж, хоногийн үзүүлэлт дээд түвшиндээ хүрэв” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “67.76, маргааш яах вэ?”, “Нийслэлд дахин тав хоног аадар бороо орно”, “Хямдхан олон хувцсаа чанартай цөөнөөр солиорой”, “Тав дахь Ерөнхийлөгчийн соёрхсон Хөдөлмөрийн баатар, ардын цолтон, гавьяатууд” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Хуваалцах