Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 15-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 15-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “С.Амарсайхан: Халдвар буурахгүй бол наадмыг цуцалсан ч болно”, “Э.Эрдэнэжамъян: Хамтарч сонгуульд оролцож, ялсан нь хоёр намын гишүүдийн итгэлийг улам бэхжүүлсэн сайхан үйл явдал боллоо” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Өнөөдөр сонин”-ы өнөөдрийн дугаараас “Шинэ Ерөнхийлөгчийн багт хэн орох вэ”, “Замын түгжрэлийг арилгахад хөрөнгө бус, хүсэл дутаж байна”, “Өвчтөнүүдээ хянаж хүчрэхгүй байж өндөр өртгөөр наадамлах хэрэггүй” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “COVID-19: Хариуцлага нэхсэн бодит байдал”, “Ч.Энхээ: АН дотор дүр эсгэсэн ардчилагчид л байна”, ““Time” сэтгүүл ирээдүйд нөлөө бүхий 100 хүнийг нэрлэжээ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Хуваалцах