Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 16-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 16-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Ч.Ундрам: Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг тодорхой тусгаж өгсөн”, “ЭМЯ: 18-аас дээш насны нэг сая 657 мянга гаруй хүн вакцины бүрэн тунд хамрагдаад байна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаараас “МАН-ын дараагийн даргын хувилбарууд, “И.К.Азизов: Монгол, Оросын харилцаа хэзээ ч хүйтэн байгаагүй”, “Сонгууль дууслаа, "Рио Тинто" хөдөлж эхлэв” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “16 их наядаар хэрэгжих уул уурхайн реформ”, “Хүний эхэсийн тарилга эрүүл залуу байлгах, нөхөн сэргээх өндөр үр дүнтэй”, “Хүний эрхийн гомдлыг шалгахад хүн хүч дутагдаж байна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Хуваалцах