Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 18-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 18-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Г.Нарантуяа: Энэ удаагийн илтгэл төрийн тогтолцоо, нийгмийн өнгө аясаа цогцоор нь харах, сайжруулахад чиглэсэн”, “С.Одонтуяа: 1.8 их наяд төгрөгийн гадны зээл, тусламжийн зарцуулалт туйлын бүрхэг байгаа нь харамсалтай” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаараас “Улаанбадрахчуудын өчил буюу ураны мөрөөр хийсэн тэмдэглэл-I”, “Шинжилгээний цэгүүдэд халдвар тархах эрсдэл өндөр байна”, “Төсвийн шинэчлэлээр халах ёстой халамжууд” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх журмыг батлав", "Ч.Цэдэнбалжир: Төрийн ордны өргөтгөлийг 600 хүн хоёр жилийн дотор л барьсан", "АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалтын эргэн тойронд", "Д.Золбоо: М.Горбачев, Р.Рейган нарын түүхэн уулзалтын үр дүн давтагдлаа” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















