Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 21-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 21-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Б.Энхбаяр: Цэц хөгжил, шинэтгэлийг дэмжигч байх ёстой болохоос гацаагч байж таарахгүй”, “Иргэн А.Амарсанаа: Коронавирусээр өвчилсөн үед танилгүй, мөнгөгүй л бол гэртээ үхэх юм байна гэдгийг биеэр мэдэрлээ”, “С.Бямбацогт: Бодлогоо хэрэгжүүлэх төлөвлөгөө бол хөгжилд хүрэх газрын зураг нь юм” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Цахимжуулах амлалтаа цар тахлын үед ч биелүүлэхгүй нь”, “Эдийн засгаа эмчлэхүй-1: Уул уурхайгаас бусдад нь “сэргээш” хэрэгтэй”, “Олимпын татамид Монголоос 12 жүдоч хүч сорино” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Иогийн спорт 2028 онд олимпийн нэг төрөл болно”, “Багшийнхаа итгэлийг алдаагүй “Талын хөх чоно””, “Дэлхийн банк: Оны төгсгөлд 100 сая хүн туйлын ядуу ангилалд орно”, “Н.Шийтэр: Мэргэжлээс шалтгаалсан уушгины өвчлөл уул уурхайн салбарт элбэг тохиолдож байна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Хуваалцах