Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 22-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 22-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Ж.Отгонбаяр: Иргэд хоол, мөнгө гуйгаагүй. Харин эм, витамин гуйж байгаа нь манай төрийн бодит төрхийг илчилж байна”, “З.Нарантуяа: Энэ сонгууль эвлэж нэгдэхийн чухлыг сануулсан сүүлчийн анхааруулга байх”, “Ардын намд албан тушаалын төлөөх фракцуудын тулаан өрнөж байна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Тангараг өргөсөн “тусгай” хүмүүс ч тамирдаж гүйцлээ”, “УИХ-ын гишүүдийн ёс зүйд дотроос нь биш, гаднаас хяналт тавья”, “Хотын захиргааны шинэ байрыг түр эмнэлэг болголоо” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Улаанбадрахчуудын өчил буюу ураны мөрөөр хийсэн тэмдэглэл-III”, “Л.Дашням: Тусгаар тогтнолоо би тунгалаг биш булингартай байна гэж хардаг”, “С.Зулпхар: Хөдөлмөрийн зах зээлийг тооцоо судалгаатай удирдах боломжийг эрэлхийлж байна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “С.Очирбат: Төрийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд аавынхаа нэрийг дуудуулахыг хүсдэг”, “М.Энхболд ялж болох байв”, “COVID-19 халдварын тоогоороо Монгол Хятадыг давлаа”, “Ковидтой сумууд” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















