Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 23-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 23-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “В.Үнэнбат: Тариалалтаас харахад дотоодын улаанбуудай болон төмсний ногооны хэрэгцээг бүрэн хангахаар байна”, “Ц.Эрдэнэбат: Энэ цар тахлын хүнд цаг үед өрх бүрд сая төгрөг өгвөл бодитой дэмжлэг болно”, “Капитализмыг алгасуулах Лениний төлөвлөгөө” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Ойт төглийн “ориг” төрх”, “Цахимд шилжинэ гэчихээд орон тоо нэмдэг боллоо гэв”, “Эдийн засгаа эмчлэхүй-2: Цогио инфляцын цочролд орохоос сэргийлье” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Эз түрэмгий уул уурхайн компани эрээний голын “аминд хүрлээ”, “Монголбанк инфляцыг зөнд нь орхих уу!”, “Б.Наранзул: Би 126 удаа цусаа бэлэглэж, жаран литр цус өгчээ”, “"Арбидол"-ыг 38-43 мянгаар зарсан эмийн сангийн зөвшөөрлийг цуцлуулна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “COVID-19: 700 мянгаас 4.5 сая төгрөгийн үйлчилгээ даатгалаас авах эрхтэй”, “Наадамлах уу, болих уу”, “Хувийн мэдээллийг хамгаалах болон ковидын хууль, томилгооны товыг хэлэлцэв”, “Соёл, урлагийн салбарынхан шинэ хуулийг ингэж үзэж байна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















