Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 24-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 24-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “С.Энхболд: Эрүүл мэндийн салбар хүний нөөц, эдийн засгийн нөөцөө бүгдийг нь шавхан ажиллаж байна”, “Л.Энх-Амгалан: ЭЕШ-ыг наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулж, танхимын хичээлийг есдүгээр сарын 1-нээс эхлүүлэх төлөвлөгөөтэй байна”, “Наадам 21: Цахим бөхийг тогонд залгана” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “М.Хүрлээ: Цөмийн зэвсгээс ангид Монгол Улс уран олборлон экспортлох нь ноцтой зөрчил”, “Зарим аймаг УОК-ын тушаал, шийдвэрийг мөрддөггүй гэв”, “Зөвшөөрөл бизнесийг боомилдог” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолоос онцлоход”, “Дарийн утаан дунд дайчдаа удирдсан цэргийн дарга”, “Вакцины үр дүн гарч, Улаанбаатарт халдварын тоо буурч эхэллээ”, “АН хаашаа яваад байна вэ?” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Хуваалцах