Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 30-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 30-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Ж.Дэлгэрсайхан "Цар тахалтай холбоотой эдийн засгийн хязгаарлалт инфляцийн өсөлтөд ташуур өгч байна”, “Аймгууд баяр наадмаасаа татгалзаж эхэллээ”, “Вирус, ковид, дархлаа, вакцины тухай товч ойлголт” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Хичээлийн шинэ жил дахиад л “замхрах” шинжтэй”, “5000 төгрөгийн ханштай нэхийг гүн боловсруулбал тав дахин өндөр үнэд хүрнэ” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Улаанбадрахчуудын өчил буюу ураны мөрөөр хийсэн тэмдэглэл-V”, “У.Хүрэлсүхийн давтах ёсгүй Х.Баттулгын сүүлчийн зарлиг”, “Их Британичууд хөл хорио цуцлахыг шаардан жагсчээ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Аймгууд наадмаас татгалзаж, ХЭҮК морин уралдааныг цуцлах санал гаргав”, “Д.Золбаяр: Монголын онцлогт тохирсон кино урлагийн бодлого хэрэгтэй”, “Хотын хууль хотын гишүүдийг “чагнаж” байна”, “Залуу эмэгтэй малчдыг дэмжих төрийн бодлого дутмаг байна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















