Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу долоодугаар сарын 30-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу долоодугаар сарын 30-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд П.Сияяарто: Унгар улс Монголд 57 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар малын вакцины үйлдвэрийг шинэчлэн барьж байна”, “Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Судалгаагаар шаардлагатай гэж үзвэл иргэдээ гуравдугаар тунд хамруулна”, “Инфляци найман хувиас хэтрэхгүй гэсэн үг чинь худлаа сонсогдоод байна, Төв банкны ерөнхийлөгч өө!” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Унгарын Засгийн газраас амьсгалын 33 аппарат хүлээлгэн өглөө”, “Хөшигийн хөндий орчмын 19000 га газрыг чөлөөлж, тусгай хэрэгцээнд авна”, “81 хүн усны ослоор нас баржээ” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “С.Оюунчимэг: Дууны шүлэг ерөөл шиг сайхан байгаасай гэж бодож бичдэг”, “Ерөнхий сайд эхний гадаад айлчлалаасаа “ганзага” дүүрэн буулаа”, “Э.Лхагвасүрэн: Монголын теннисчдийнхээ мөрөөдлийг биелүүллээ”, “Хөшигийн хөндийд 34000 айлын орон сууцны хороолол сүндэрлэнэ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Хуваалцах